| Нүд ба мужын хаяг Хүснэгтийн тоон өгөгдлүүдийн хооронд арифметик болон зарим энгийн функцуудыг ашиглан бодолт хийх боломжтой.Үүний тулд та хийсвэрээр багануудыг латин цагаан толгойн үсгээр мөрүүдийг дэс тоогоор ажлын талбарт бичилгүйгээр өөртөө дугаарлан тэдгээрийн огтлолцолд орших нүдийг хаягжуулна.Жнь:С11 нүд нь хүснэгтийн зүүн гар талаас 3 дахь багана 11-р мөр хоёрын огтлолцлолын нүд юм.Ийм хэлбэрийн хаягийг нүдний хаяг гэнэ.Мужын хаяг нь хэд хэдэн нүдний хаягуудыг нэгтгэн хураангуйлсан хэлбэр бөгөөд. дараах бичиглэлтэй.: 1. Эхлээд мужын зүүн дээд(эсвэл баруун доод)нүдний хаягийг 2. Дараа нь мужын оператор( -ыг 3. Төгсгөлд нь мужын баруун доод (зүүн дээд)нүдний хамгийн гэсэн энгийн хэлбэртэй ба хэд хэдэн тусгай тохиолдолтой. Бодолт хийхдээ бодолтын үр дүн бичигдэх нүдэнд томъёо оруулна.Томъёоны хувьсагч нь нүд ба мужын өгөгдлүүд тухайн томъёонд орлуулагдан бодогдоно. Бичиглэл | Хамрах нүднүүд | F3 | 5-р баганы 3дахь мөрийн нүд | A10:A20 | 1-р баганы 10-20-р мөрний нүднүүд | B1:D1 | 2,3,4-р баганы эхний нүднүүд | 5:5 | 5-р мөрийн бүх нүднүүд | 2:7 | 2-7-р мөрний бүх нүднүүд | A:E | 1-5-р баганы бүх нүднүүд | Хүснэгтэнд томъёо оруулах 1. Томъёоны үр дүн бичигдэх нүдэнд курсорыг байрлуулна. 2. Table Tools дэх Layout/Data бүлгийн Formula командын хэрэглүүр дээр дарна. 3. Нээгдэх Formula харилцах цонхны Formula талбарт томъёог оруулна. 4. Функц ашиглах тохиолдолд гарнаас бичиж өгөхөөс гадна талбарын жагсаалтаас оруулж болно. 5.Ок дарна Томъёонд орсон нүдний өгөгдөл өөрчлөгдсөн тохиолдолд үр дүн бичигдсэн нүдийг тэмдэглэнэ.F9 товчлуур дээр дарна.Томъёоны үр дүн бичигдэх нүднээс дээшхи бүх нүдийг томъёонд тодорхойлох бол Above,тухайлбал бүх нүдний тооны нийлбэрийг олох бол =sum(Above)гэж бичиж болно.Үүний нэгэн адил Below, Left, Right үгнүүдийг функцын аргументэд ашиглана. Стандарт функцууд Хүснэгтэнд стандарт функцуудыг ашиглахдаа үр дүн нь бичигдэх нүдэнд курсорыг байрлуулна.Функцыг буюу арифметик үйлдэл бусад функцуудтэй хамт ашиглах болно. Нийлбэр олох SUM функц Бичигдэх хэлбэр:sum(number1, number2) Үр дүн:өгөгдсөн тоонуудын нийлбэр өгнө. Аргументууд: Number1, number2, …тоон утгаас өөр тоо байвал орхиж тооцно. Утгыг шууд бичиж өгөхөөс гадна муж,нүдний хаяг зэргээр тодорхойлон өгч болно. Дундаж олох AVERAGE функц Бичигдэх хэлбэр:average(number1,number2) Үр дүн:өгөгдсөн тоонуудын арифметик дундаж утгыг өгнө Аргументууд: Number1, number2, …тоон утгуудыг шууд бичиж өгөхөөс гадна муж нүдний хаяг зэргээр тодорхойлон өгч болно. Хамгийн их утгыг олох MAX функц Бичигдэх хэлбэр:max(number1, number2) Үр дүн:өгөгдсөн тоонуудын хамгийн их утгыг өгнө Аргументууд: Nnmber1, number2, …Тоон утгыг авна.Тогтмол утгууд болон нүд ба мужын хаяг болно. Хамгийн бага утгыг олох MIN функц Бичигдэх хэлбэр;MIN (number1,number2,…) Үр дүн: өгөгдсөн тоонуудын хамгийн бага утгыг өгнө. Аргументууд: Number1,number2,…Тоон утгыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужын хаяг болно. Дасгал-1 Нийлбэр олох 3 | 2 | 5 | 6 | 16 | 6 | 8 | 4 | 8 | 26 | 1 | 3 | 5 | 3 | 12 | 10 | 13 | 14 | 17 | 54 | Тайлбар: F1 нүдэнд дараах томъёог оруулав =sum(lift) F2 нүдэнд дараах томъёог оруулав =sum(lift) F3 нүдэнд дараах томъёог оруулав =sum(lift) F4 нүдэнд дараах томъёог оруулав =sum(above) A4 нүдэнд дараах томъёог оруулав =sum(above) B4 нүдэнд дараах томъёог оруулав =sum(above) C4 нүдэнд дараах томъёог оруулав =sum(above) D4 нүдэнд дараах томъёог оруулав =sum(above) Дасгал-2 Дундаж утга олох 3 | 2 | 5 | 6 | 4 | 6 | 8 | 4 | 8 | 6,5 | 1 | 3 | 5 | 3 | 3 | 3,33 | 4,33 | 4,67 | 5,67 | 4,5 | Тайлбар: F1 нүдэнд дараах томъёог оруулав=average(left) F2 нүдэнд дараах томъёог оруулав=average(left) F3 нүдэнд дараах томъёог оруулав=average(left) F4 нүдэнд дараах томъёог оруулав=average(above) A4 нүдэнд дараах томъёог оруулав=average(above) B4 нүдэнд дараах томъёог оруулав=average(above) C4 нүдэнд дараах томъёог оруулав=average(above) D4 нүдэнд дараах томъёог оруулав=average(above) Дасгал-3 хамгийн их утгыг олох 3 | 2 | 5 | 6 | 6 | 6 | 8 | 4 | 8 | 8 | 1 | 3 | 5 | 3 | 5 | 6 | 8 | 5 | 8 | 8 | Тайлбар: F1 нүдэнд дараах томъёог оруулав=max (left) F2 нүдэнд дараах томъёог оруулав=max (left) F3 нүдэнд дараах томъёог оруулав=max (left) F4 нүдэнд дараах томъёог оруулав=max (above) A4 нүдэнд дараах томъёог оруулав=max (above) B4 нүдэнд дараах томъёог оруулав=max (above) C4 нүдэнд дараах томъёог оруулав=max (above) D4 нүдэнд дараах томъёог оруулав=max (above) Дасгал-4 хамгийн бага утга олох 3 | 2 | 5 | 6 | 2 | 6 | 8 | 4 | 8 | 4 | 1 | 3 | 5 | 3 | 1 | 1 | 2 | 4 | 3 | 1 | Тайлбар: F1 нүдэнд дараах томъёог оруулав=min (left) F2 нүдэнд дараах томъёог оруулав=min (left) F3 нүдэнд дараах томъёог оруулав=min (left) F4 нүдэнд дараах томъёог оруулав=min (above) A4 нүдэнд дараах томъёог оруулав=min (above) B4 нүдэнд дараах томъёог оруулав=min (above) C4 нүдэнд дараах томъёог оруулав=min (above) D4 нүдэнд дараах томъёог оруулав=min (above)
|
2013-11-20 -